Thursday, March 25, 2021

Ад үзэгдэх зориг



Уг ном нь нэгэн залуу , өвгөн философичтой ярилцах харилцан яриагаар дамжуулан Адлерийн сэтгэл судлалын тухай өгүүлдэг. Тэгвэл тэд юуг ярилцах бол?

Эхний шөнө: Сэтгэлийн шарх гэж байдаггүй.

Хүн өнгөрсөнд хэтэрхий их төвлөрч түүндээ ороогдон одоог мартагдуулдаг. Үнэндээ хүн бүр өөрчлөгдөх боломжтой. Өнгөрсөнд тохиолдсон үйл хэрэгтээ ямар утга оноож байгаа маань маш чухал яагаад гэвэл хүн тохиолдсон зүйлдээ утга оноож түүнийгээ зорилгоо болгодог. Сэтгэлийн шарх гэж үздэг зүйл маань бид түүнд тийм утга оноосон учраас л тэгж санагдаж байгаа юм. Мөн Уур бол зохиомол. Бид уурлах гэсэн зүйлээр өөрсдийн цаад хэлэх гэсэн зорилгодоо хүрэхийг эрмэлздэг. Учир нь илүү чанга орилвол олны анхаарлыг татах юм шиг санагдана тэгээд түүнийг ашигладаг бөгөөд цаад санаа нь бол зүгээр л чанга чанга орилох.  Уурлан аз жаргалгүй байгаа нь хүний өөрийн сонголт- хүн өөрт оногдсон зүйлээ хэрхэн хүлээн авч байгаа нь их чухал. Өөрт оногдсон зүйлээ байгаагаар нь хүлээн авч хэрхэн сайжруулах талаар бодохын оронд ихэнх хүн оногдоогүй зүйл дээрээ төвлөрдөг. Ингэснээр өөрийгөө бусадтай харьцуулж эхлэн улам бүр гутарна. Хүн ямагт өөрчлөгдөхгүй байхыг эрмэлздэг. Ингэснээр тухайн хүнд өөрт нь тухтай бас өвдөлт мэдрэхгүй байх сайн талтай.

Хоёр дахь шөнө: Бүхий л зовлонгийн үндэс хүн хоорондын харилцаа

Яагаад өөртөө дургүй байна вэ?

Би тэр хүн шиг л болчихвол бүх зүйл болно. Үүнийг хийхэд надад хангалттай ухаан алга гэх мэтээр өөртөө дургүй хайргүй байх нь өрөвдөлтэй. Гэтэл хорвоогийн хамгийн зовлонтой зүйл бол Хүн хоорондын харилцаа гэнэ. Хүн огторгуйгаас тусдаа ангид байвал өөрийгөө яг л байгаараа нь хүлээн авна. Намхан гэдэгтээ сэтгэл дундуур байж эмзэглэдэг хүн бусадтай өөрийгөө харьцуулснаар л намхан санагдаж байгаа юм. Огторгуйд байсан бол харьцуулах зүйл байхгүй учраас би ийм л хүн хэмээн өндөр намын тухайн асуудал ч үүсэхгүй байх. Бусдаас нэг л дутуу юм шиг мэдрэмж бол мэдрэх дутуугийн мэдрэмж бөгөөд энэ бол субъектив төөрөгдөл. Хүн бусдаас сул дорой байснаар тэр зүйлээсээ мутран гарах хүсэл тээнэ энэ нь давуу чанарын эрэлхийлэл болно. Ингэснээр дээш хөгжин тэмүүлэх хүсэл зорилготой болдог. Харин дутуугийн комплекс бол өөрийн дутуугийн мэдрэмжийг нэгэн төрлийн шалтаг болгон хэрэглэж эхлэх төлөвийг хэлдэг. Ямар ч хамааралгүй зүйлсийг хооронд нь хамааруулж түүндээ итгэдэг. Би ядуу айлд төрсөн учраас ядуу байх болно гэх мэтчилэн Биеэ өөрийгөө магтах нь мөн л дутуугийн мэдрэмж ажээ. Гэтэл угтаа амьдрал бол бусадтай өрсөлдөх явдал огтоос биш! Бид бүгд нэг том талд зэрэгцэн алхаж байна. Тийм бол зүгээр л урагшаа хараад алхахад л болно. Бид бүгд ижилхэн биш боловч эн тэнцүү. Бусдыг найзаа хэмээн харах эсвэл дайсан өрсөлдөгч хэмээн харах нь таны сонголт. Бидэнд амьдралын даалгавар бий бөгөөд тэр үйл хөдлөл тал дээр бие даах, нийгэмтэй зохицож амьдрах харин сэтгэлзүйн тал дээр надад чадвар бий гэдгийг ухамсарлах мөн хүмүүс бол найзууд гэдгийг ухаарах юм.

Зургийг фэйсбүүк дэх ТОМё БОДё хуудсаас авав

Гурав дахь шөнө: Бусдын асуудлыг орхи

Үнэлэгдэх хүсэл бол эрх чөлөөг боогдуулсан хүсэл юм. Бусдын үнэмлэмжинд тааруулж өөрийн дуртай зүйлээ хийж чадахгүй байна гэдэг үнэхээрийн өрөвдөлтэй. Гэтэл эцэг эхчүүд хүүхдээ өөрийн мэдэлгүй тэгж өсгөж байдаг. Зөв зүйл хийвэл магтан буруу зүйл хийвэл зэмлэнэ. Гэтэл угтаа энэ бол хүүхдээ бусдын үнэлэмжинд тааруулж амьдрахад сургаж буй үйлдэл юм. Оронд нь Баярлалаа гэдэг үгийг ашигласнаар өөрчлөгдөх болно. Асуудлыг ангилах гэдэг нь бусдын асуудалд оролцохгүй байх явдал юм. Таны тухай бусад хүмүүс юу гэж бодох нь тухайн хүний л асуудал. Хүүхдийн асуудалд ч оролцохыг Адлерын сэтгэл судлал няцаадаг. Асуудлыг ангилах нь хүн хоорондын харилцааны гарааны цэг юм.. Жинхэнэ эрх чөлөө гэдэг бол бусдад ад үзэгдэх зориг юм. Бусдын үнэмлэмжийг тоолгүй, бусдад ад үзэгдэхээс айлгүй, хүлээн зөвшөөрөгдөхгүй ч байж магадгүй гэсэн тэр өртгийг төлөхгүй л бол өөрийн амьдралыг тууштай баримтлах боломжгүй байдаг. Ад үзэгдэхээс битгий ай!

Дөрөв дэхь шөнө: Ертөнцийн төв хаана байдаг вэ?

Энэ орчлонгийн хамгийн жижиг бодгаль ойлголт бол  хувь хүн бөгөөд түүнийг задлах боломжгүй. Асуудлыг ангилах нь хүн хоорондын хариулааны гарааны цэг байдаг бол хүн хоорондын харилцааны барианы цэг нь бүлгийн мэдрэмж юм. Бусад хүмүүсийг найз хэмээн харж тэндээс өөрийн орон зайг мэдэрч чадахыг бүлгийн мэдрэмжгэдэг. Бүлэг гэдэгт нь гэр бүл, сургууль, ажил мэргэжил зэрэг биш харин илүү том хүрээнд дэлхийн ертөнц тэр ч бүү хэл гариг ертөнци йг хамарсан ойлголт юм. Өөрийн сонирхолыг бусдын сонирхол болгон өөрчилснөөр бүлгийн мэдрэмжинд илүү анхаарах юм. Ингэхийн тулд  та эхлээд өөрийгөө ертөнцийн төв биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Хорвоо ертөнц зөвхөн таныг тойрон эргэдэггүй. Өөрийгөө бүлгийн нэг хэсэг хэмээн мэдэрч тэндээсээ өөрийгөө зоригжуулах хэрэгтэй. Хүн хоорондын харилцааг хэвтээ тэнхлэгээр харах ингэснээр бид бүгд ижил биш ч эн тэнцүү гэх харилцааг үүсгэж байна. Үүнийг Адлерын сэтгэл судлалд Зоригжуулахгэдэг бөгөөд бусдыг магтах биш болно. Бусдыг магтах нь тухайн хүнийг өөрөөсөө дорд хэмээн үзэж байгаагийн нэг шинж юм. Чухам магтахын оронд Баярлалаа гэх үг илүү их хэрэглэх хэрэгтэй. Хүн өөрт үнэ цэнэ байгаа гэж мэдэрч чадсан цагтаа илүү зоригтой болдог. Би бүлэгт тус нэмэртэй гэж бодсон үедээ өөрийгөө илүү үнэ цэнэтэйгээр мэдэрдэг. Үнэндээ хүн энд хорвоо ертөнц дээр оршин байх төдий л үнэ цэнэ бий.

зургийн эх сурвалж: https://www.youtube.com/watch?v=1fb8iWT_o6g

Тав дахь шөнө: Энд, одоог чухалчил

Өөрийгөө хэт цэнэх хэрэггүй энэ нь тушаа болно. Өөртөө өөдрөг байх хэрэггүй оронд өөрийгөө яг энэ байгаагаар нь хүлээн зөвшөөр. Өөрийн өөрчилж чадах зүйл чадахгүй зүйлсийн ялгааг харах чухал. Бидэнд юу оногдсон гэдэгт бус оногдсон зүйлээ хэрхэн ашиглах вэ? гэдэг дээр төвлөрөх. Жишээ нь Курт Воннегүт гэдэг зохиолч Бурхан минь надад өөрчилж чадахгүй зүйлсийг хүлээж авах тайвшрал, өөрчилж чадах зүйлсийг өөрчлөх зориг, тэр хоёрыг хэзээд ялгаж чадах ухаан хайрлаач.” гээд Слотерхаус-5зохиол дээрээ гардаг. Үнэндээ бидэнд ямар нэгэн чадвар дутагдсан юм биш гагцхүү зоригл дутагддаг. Бүх асуудал зоригтой л холбоотой байх ньБусдад итгэхдээ ямар нэгэн нөхцөл тавих хэрэггүй. Хүн хоорондын харилцаа итгэлцүүр дээр биш итгэл дээр тогтдог. Бусдад итгэх замаар харилцаагаа сайжруулан түүнээс авах баяр баясгалангаа өсгөж болно. Та өөрийгөө хүлээн зөвшөөрсөн тохиолдолд тухайн хүн таны итгэлийг алдах эсэх нь тухайн хүний асуудал болно. Таны итгэлийг алдсан тохиолдолд гашуудмаар байвал сайн гашуудаад авахад л болно. Мөн залуу хүмүүс ямагт томчуудаас түрүүлж алхдаг. Энд одоо энэ мөчөөс эхлэн аз жаргалтай амьдарч чадна. Энгийн байх зориг бид бүгдэд байх хэрэгтэй. Амьдрал бол тасралтгүй үргэлжлэх зураас биш харин олон жижиг цэгүүдээс бүрддэг. Өдөр бүр бүжиглэх мэт амьдар. Зорилго тавиад улайран дайрахдаа чухал биш замд замын дунд тэр бүрээс таашаал авах эцэст нь үр дүнд хүрсэн байна уу гэх нь хамаагүй. Бүжиглэж буй мэт амьдарч энд одоо нухацтай амьдрах чухал. Зорилгогүй амьдралд зорилго тавих гэдэг нь бидэнд заагч од хэрэгтэй гэсэн үг. Бусдад хувь нэмэр оруулах гэсэн заагч одоо алдахгүй бол ад үзэгдэх хүндээ ад үзэгдэж, хийхийг хүсэж буй зүйлсээ хийн юу ч хийсэн болно. 

Эцэст нь хэлэхэд ад үзэгдэхээс бүү ай! Зоригтой бай!
























No comments:

Post a Comment

Ад үзэгдэх зориг

Уг ном нь нэгэн залуу , өвгөн философичтой ярилцах харилцан яриагаар дамжуулан Адлерийн сэтгэл судлалын тухай өгүүлдэг . Тэгвэл тэд юуг ярил...